Юун түрүүн JxPipe гэж нэрийн тухай тайлбарлавал энэ нь Joshua Xtreme Pipelined PHP гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлбэл Joshua-гийн Xtreme сангийн нэг хэсэг болох Pipeline хэлбэрийн модулууд дээр суурилсан объект хандалтат PHP гэсэн утгатай.
JxPipe бол Php дээр вэб систем хөгжүүлэх Framework юм. Тэртээ тэргүй маш олон янзын framework-ууд байдаг шүү дээ. Жишээ нь Zend Framework, Symphony Framework, Drupal (more like CMS), Joomla гэх мэт.
Эдгээрээс чухам юугаараа өөр юм бол гэж одоо бодож байгаа биз дээ. Тэгвэл JxPipe framework маань эдгээрээс эрс ялгаатай, өөр programming paradigm дээр суурилсан юм. Дөхүүлж хэлвэл илүү компонент дээр тулгуурласан гэх юм уу даа.
Энэхүү framework нь ASP.NET, Zend, Symphony гэх мэт framework-уудын аль онцлог талуудыг ТУСГАСАН (тэр чигт нь хуулсан гэсэн үг биш) бөгөөд мэдээж PHP дээр хэрэгжүүлж болох, мөн танд програм бичихэд аль болох тус болохоор маш олон модуль, контрол, үйлчилгээнүүдийг агуулсан юм.
Юу гэдгийг нь үзэх хамгийн сайн арга бол та өөрөө ашиглаад үзэх юм шүү дээ. Тун удахгүй Demo сайт болон татаж авах холбоос зэргийг байршуулах болно.
Үүнээс өмнө энэхүү Framework – ийн онцлогуудыг товчоор дурдвал:
- Доод талын шаардлага нь : PHP 5.2 болон түүнээс дээш, учир нь энэхүү систем бол бүрэн объект хандалтат учраас PHP – ийн хамгийн сүүлийн дэвшилтэт объект технологийг ашигладаг юм
- Бараг тохиргоо хийхгүйгээр (routing rule бичихгүйгээр) SEO friendly URL модуль. Энэ нь та дараах маягийн URL хэрэглэж болно гэсэн үг юм. /news/2005/06/дүүргийн-цагдаа.html, /shopping/auction/checkout.jxp, /shopping/product/winter-shoe.html, /blog/id/304/ гэх мэт бүх төрлийн загвар бүхий хаяг
- Subdomain routing буюу дэд домэйнийг зам болгож хувиргах. Үүнийг ашиглаж та дараах URL тэй ажиллах боломжтой: members.jxpipe.com => www.jxpipe.com/members/, joshua.jxpipe.com => www.jxpipe.com/members/joshua/ гэх мэт
- URL нь Google, Yahoo зэрэг search crawler-уудад нийцэхээр дасан зохицох, ямар ч илүү код бичихгүйгээр бүгд автоматаар хийгдэх болно.
- Програмистуудад зориулан Universal Url Manager – хөгжүүлэгчид сайтаа хийхдээ дан ганц хэлбэрийн URL ашиглана. Дараа нь хүссэнээрээ сайтынхаа хаягын бүтцийг өөрчлөх боломжтой, гайхалтай биш гэж үү
- Энэхүү платформ нь эхнээсээ л ХУРД, ХУРД ХУРД гэдгийг харгалзаж үзсэн тул аль болох хурдан алгоритм, арга зэргийг ашигладаг
- I18L буюу та сайтаа маш хялбар аргаар олон хэл дээр хийж болно. LanguageManager үйлчилгээний тусламжтайгаар та сайтынхаа хувилбаруудыг XML файл дотор орчуулаад л гүйцээ, таны сайт таны хүссэн бүх хэл дээр ажиллах боломжтой.
- Localization нь User Interface хэсэгт нөлөөлөөд зогсохгүй datetime, formatting зэрэгт давхар нөлөөлнө.
- JxPipe framework нь объект хандалтат framework бөгөөд Extension буюу өргөтгөгдөж болохоор зохиогдсон. Та системийн бүхий л хэсэгт тодорхойлсон үзэгдлүүдэд хариу үйлдэх замаар системийг өргөтгөх боломжтой.
- Системийг суурилуулах, суулгасан хойноо тохируулах зэрэг маш хялбар. Бүх зүйлийг XML тохиргоогоор хийж болно.
- Мэйл, лог бичих зэрэг маш олон модультай
- Өгөгдлийн баазыг ашиглах нь JxPipe системийн хувьд хамгийн хялбар байх болно. Бусад системийг бодвол илүү давуу талтай, Database Abstraction Layer – тэй байх юм. Мөн transaction management – ийг сайн шийдэж өгсөн байна
- Inheritance дээр суурилсан templating систем буюу master page – маягын аргыг хэрэглэдэг
- Viewstate, Control State зэрэг State хадгалах механизмтай
- Ajax, page call, control call зэрэг үйлчилгээтэй
- Бичсэн програмаа тестлэх хэрэгслүүдтэй. жишээлбэл trace manager.
- Өөрийн гэсэн Authentication manager, Session Manager, Request Fitler manager зэрэг системийн HOOK ашиглан ажилдаг модулуудтай
- Хамгаалалт маш сайн, хамгаалалтын зэрэг, хугацаа, хүч, ачаалал зэргийг та өөрийн системд тохируулан бүгдийг XML тохиргоондоо тохируулах боломжтой.
- Нэгдсэн КОНТРОЛ ДЭЭР СУУРИЛСАН системтэй. Контрол бол markup бичих хамгийн бага нэгж юм. Контрол нь өөрийн гэсэн state-ийг постоос постын хооронд хадгалах чадвартай.
- Дараа дараагийн хувилбаруудад системд олон төрлийн модуль, контролууд нэмэгдэх болно. Та бүхнийг өөрийн модуль, контролоо нэмэх байх гэдэгт итгэлтэй байна.
- Page – ийг кэшлэх, url-ийн query, request-ийн header гэх параметрээр нь тодорхой хугацааны туршид кэшлэх
- Мөн нэгдсэн кэш систем, кэш хамаарал буюу тодорхой өгөгдлөөс хамаарч кэш нь автоматаар устах ч юмуу
- ..
- гэх мэт маш олон онцлог шинжтэй …

